Хулууны жигнэмэг /Pumpkin pie/

ОРЦ: 1ш хулууны жигнэмэг
1, Хулуу /пампкин/ - 1ш /жижгэвтэр/
2, Элсэн чихэр - 1 аяга
3, Өтгөрүүлсэн сүү - 1 лааз /молоко/
4, Өндөг - 2ш
5, Задь - 0,5 ц/х
6, Сармис /нунтаг/ - 0,5 ц/х
7, Гурил - 280 гр
8, Давс - 1/4 ц/х
9, Цөцгийн тос /масло/ - 6 х/х
10, Ус - 3 х/х
ХИЙХ АРГАЧЛАЛ:


1ш бөөрөнхий хулууг голоор нь нэг зүсэж хуваагаад доторх үрийг авч цэвэрлэнэ. Хулууны үрийг хаялгүу угааж цэвэрлээд шарж эсвэл жигнэж идэж болох бөгөөд жигнэмэгээ ч чимэглэсэн болох юм.


Цэвэрлэсэн хулуугаа хүнсний мөнгөлөг цаасаар бүрээд шарах шүүгээнд 350F хэмд 1 цаг орчим жигнэнэ. 1 цагийн дараа мөнгөлөг цаасыг авч хөргөөд бүлээрээд ирмэгц доторх зөөлөрсөн хэсгийг ухаж авна. Ухаж гаргасан хулуу 1,5 аяга орчим байна.


Хулуугаа нухаж бэлтгэнэ. Нухсан хулуун дээрээ 1 аяга элсэн чихэр, 1 лааз өтгөрүүлсэн сүү, 2ш өндөг, 1/2 ц/х задь, 1/2 ц/х нунтаг сармисыг хийж хутгана.


22см орчим өргөнтэй жигнэмэг хийх гурил зуурахдаа 300гр шигшсэн гурил дээр 1/4 ц/х давс, 6 х/х цөцгийн тос, 3 х/х ус хийж базна. Зуурсан гурилаа сайн нухална.



Гурилаа 11см радиустай бөөрөнхий хэлбэртэй элдэж жигнэх тавагныхаа хэжээнээс 3см-аар илүү задиустайгаар дугуйлан зүсээд тавагныхаа ханыг дагуулан тавьна. Гурилныхаа зах ирмэгийг хуруугаараа хонхойлж өгнө.



Гурилан дээрээ хулууны шингэн хольцоо хийж 450F хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут жигнээд 325F хэм хүртэл бууруулж 40-45 минут жигнэнэ.

Жигнэмэгээ болсон эсэхийг хутгаар хатгаж үзэж шалгаж болно. Хутгаар хатгаад хутга цэвэрхэн гарч ирвэл болжээ гэж үзнэ.
Таалагдана гэдэгт итгэж байна.

Бичсэн: Magic cafe | цаг: 21:13 |
Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих